Зүүн Азийн Борцгор хотонгийн судалгаа, хамгааллын ажлууд маш бага хийгдсэн байдаг тул Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Монголын шувуу хамгаалах төв, БНХАУ-ын ойн шинжлэх ухааны академийн судлаачид хамтран Борцгор хотонгийн нүүдлийн судалгааг сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж байна. Борцгор хотонгийн хамгааллын ажлын хүрээнд үржлийн гол нутаг болох Хар Ус нуурыг тус зүйлийн өвөлждөг газар болох БНХАУ-ын Зижианг аймгийн ус намгархаг газрын парктай эгч дүү парк болгон хөгжүүлэх талаар Хар ус нуурын УТХГН-ын хамгаалалтын захиргааны дарга Б. Ганзориг, мэргэжилтнүүд, БНХАУ-ын Ойн шинжлэх ухааны академийн судлаач Жиао Шингву (Jiao Shengwu) болон Монголын шувуу хамгаалах төвийн судлаач Г. Амархүү нар хамтран ажиллах боломжуудыг ярилцаж, анхны уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Мөн монголын шувуу хамгаалах төвийн судлаачидтай хамтран борцгор хотон /pelicanus crispus/ шувууны тоо толгойг тогтоох судалгааг хийж, Борцгор хотонгийн 5 нисгэл ангаахайд дамжуулагч амжилттай зүүсэн. Дамжуулагч зүүснээр тухайн шувууны нүүдлийн замналыг тодорхойлох, судалгаа, хамгаалалд үржлийн нутгаас гадна дайран өнгөрдөг, бууж амардаг болон өвөлждөг газруудад хамгааллын ажлуудыг хийх, хамгааллын арга зүйг тодорхойлох юм.