Орхон, Туул, Халх зэрэг голууд үерийн аюултай түвшинг давсан хэвээр байгаа тул дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гарамаар зорчихыг онцгойлон анхаарууллаа.
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байгаарай. Мөн үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах, Орон сууцны хорооллын граж, В1 давхарын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих, Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмын ойролцоо тоглуулахгүй байх, Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх, Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.