Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас өнөөдрийн 11:00 цагийн байдлаар орон нутгийн замын нөхцөл байдлыг мэдээллээ. Тодруулбал, Налайх-Тэрэлж чиглэлийн 41-42 км, 49-50 км-т хүчтэй аадар борооны улмаас хөвөө, далан, далангийн хажуу налуу угаагдан эвдрэл үүсжээ. Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 105-106 км хооронд, 273 км-т далангийн хажуу налуу урссан байна. Мөн Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 0-1км-т далангийн хажуу налуу урссан. Дээрх байршлуудад зорчих хэсэг дээр тогтсон лаг шавар, чулууг түрж зайлуулж дууссан бөгөөд эвдрэлийн тоо хэмжээг тогтоон ажиллаж байна. Авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа юм. Дархан-Сүхбаатар чиглэлийн 281-285 км-ийн хооронд замын хөвөөний эвдрэл засварлах ажил хийгдэж байна.