Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 18 аймгийн 44 суманд 86 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ. Үүнээс хүний үйл ажиллагаатай осол 33, гал түймэр 40, биологийн гаралтай аюулт үзэгдэл 1, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 8, геологийн гаралтай аюулт үзэгдэл 4 байжээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 11 хүн амь насаа алдаж, 3 хүн түлэгдэж, гэмтсэн байна. Дээрх амь насаа алдсан иргэдийн 7 нь том хүн, 4 нь хүүхэд байсан тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.