Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн "Элстэй тохой" гэх газарт "Сэлэнгэ" голын усанд сэлж байсан нэг иргэн нас баржээ. "Сэлэнгэ" голын усанд нэг хүн сэлж байгаад живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 22-ны өдрийн 14:57 цагт хүлээн авсан байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид голын усанд живсэн 28 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Мөн өдрийн 15:34 цагт тухайн иргэний осолдсон газраас зүүн зүгт хоёр километрийн зайтай голын усны мандлаас цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвал: ОБЕГ