2023 оны долоодугаар сарын 24-ний 08.00 цагийн ажиглалтын мэдээг өмнөх өдрийн мөн үеийнхтэй харьцуулахад Сэлбэ, Тэрэлж зэрэг голын усны түвшин 1-3 см-ээр нэмэгджээ.
Мөн Сэлбэ гол Дамбадаржаа орчимд үерийн түвшнийг 8 см давсан бол Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 45 см нэмэгдэж, үерийн түвшнийг 18 см даван үерлэж байна.