Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо Натур төв, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны орон сууцны хотхонуудын хонгилын давхрууд усанд автах эрсдэл үүсжээ. Тиймээс болзошгүй аюулаас сэргийлэн цахилгааныг нь тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байна. Мөн таны ойр орчимд ил гарсан цахилгааны утас, унаж болзошгүй шон тулгуур байвал өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, УБЦТС ТӨХК-ийн 24 цагийн үйл ажиллагаатай 7004-7004 дугаар болон https://www.facebook.com/ubedn хуудаст цаг алдалгүй мэдээлэхийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас зөвлөж байна.
Мөн нийслэлийн хэмжээнд орсон усархаг борооны улмаас гэр, байшин, орон сууцны хорооллын байрны B1 давхар усанд автсан 85 дуудлага 17:00 цагийн байдлаар бүртгэгджээ. Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ирсэн дээрх дуудлагаар дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.