Үүр, Халх голууд болон Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум Орхон гол орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгджээ. Хэнтий нуруунаас усжих Хараа, Ерөө, Хэрлэн, Онон гол Хангайн нурууны арын Орхон гол, Сэлэнгэ мөрөн, Онги голын орчимд үерийн түвшинг тус тус 5-65 см давсан байдал үргэжилсээр байна. Харин Хангай нуруунаас усжих Орхон гол Сайхан сум орчимд, Хэнтий нуруунаас эхтэй Туул гол Лүнгийн орчимд, Хэрлэн гол Өндөрхаан сумын орчимд, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт багийн орчимд үерийн аюултай түвшинг 5-55 см даван үерлэжээ. Маргааш буюу долдугаар сарын 22-ноос төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр дуу цахилгаантай усархаг аадар бороо орно.
Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гарамаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж. ОБЕГ