Өнөөдөр Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +16…+21 градус, Увс болон Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31…+36 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +25…+30 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна. Улаанбаатар хотод үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө +24…+26 градус дулаан.
Долдугаар сарын 22-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд,төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +16…+21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +31…+36 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +25…+30 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна.