Архангай аймгийн Өгий нуурт долдугаар сарын 5 ны өдрөөс долдугаар сарын 25 өдөр хүртэл хугацаанд сумын Засаг даргын тамгийн газар, Орхон Чулуут голын сав газрын захиргаатай хамтран ажиллаж байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 120 гаруй тонн хог хаягдал цэвэрлэж, ачуулаад байна. Өгий нуурт аялагч, амрагчид болон нутгийн иргэд та бүхэн хог хаягдлаа зориулалтын хог, түр байршуулах цэгт аваачих, хог хаях цэгийн гадна талд хогоо хаяхгүй байж, зөв боловсон аялаарай.
Цэнгэг уст Өгий нуур нь Рамсарын конвенцид бүртгэлтэй бөгөөд загас, шувуу элбэг. Тус нуурын тал орчим хувь нь 3 метрээс бага гүн байдаг. Аялал жуулчлалын бүсүүдийн нэг юм.