Шадар сайд С.Амарсайхан өнөө өглөө (2023.07.11) "Шүдлэн насны уралдаанд морь бариачийн шйлдлийн улмаас будлиан, маргаан үүссэн асуудлыг дахин хянаж шийдвэрлэнэ. Үеийн үед Монгол бөхчүүд, уяачид, харваачид хатуу чанд жудаг, өндөр ёс суртахуун зааж Монгол төр, түмэнийхээ их баяр наадамд хүндэтгэлтэй хандаж ирсэн уламжлал бий. Шүдлэн насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мянгат сумын харьяат З.Мэндсайханы шарга халзан түрүүлсэн гэж байгаа ч маргаан дагуулаад байгаа морьд түрүү болон аман хүзүүнд орж ирэх явцад морь бариач өмнүүр нь орж будилаантуулсан зэрэг асуудлыг морины салбар хороо шийдвэрээ эргэн харж, маргаантай асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэхийг Морины салбар хорооны дарга Ганхуягт Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын хувьд үүрэг болголоо" хэмээн мэдээлсэн.
Тэгвэл З.Мэндсайхан "Морины комисс руу би хүсэлтээ өгсөн. Комисс хүсэлтийн дагуу шийдлээ. Энэ жил комисс маш сайн ажиллаж байна. Гол анхаарах зүйл нь морь бариач нь цагаан шугам давсан хойно морыг барих ёстой. Хоёр уяачийг талцуулж байгаа юм шиг эвгүй байдалд оруулсанд харамсаж байна. Дундговийн уяач Э.Улаанхүүгийн уяа энэ жил хурдан сайхан байна. Наадам шударга сайхан болох ёстой. Та бүхэн сайхан наадаарай" хэмээн сэтгүүлчдэд ярьсан.
Улмаар Хурдан морины салбар хороо шийдвэрээ гаргаж хар үрээг түрүүлсэнд тооцов. Товчхондоо Шүдлэн насны уралдаанд Э.Улаанхүүгийн үрээ түрүүллээ.