Улаанбаатар хотод үерийн нийт 153 км далан байгаагаас 80 орчим хувийнх нь насжилт хэтэрчээ. Сэлбэ голын үерийн даланг гар аргаар хийсэн бөгөөд 50 жилийн насжилттай. Харин Туул голын үерийн далан 56 жилийн насжилттай. Дунд гол орчимд “Эко констракшн” ХХК 2012 онд барилга барьснаар голын голдирлыг нарийсгасан учраас түшиц ханаар далан хийжээ. Тиймээс нийслэлийн хэмжээнд үерийн барилга, байгууламжийг нэмж барих шаардлагатай байна. Мөн Улаанбаатар хотыг үерээс бүрэн хамгаалахад 461-480 км далан хэрэгтэй. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын ус ихээр тогтдог 25 байршил, үерийн барилга, байгууламжийн гурван байршилд засвар, шинэчлэл хийжээ.