11 байршилд гудамж, зам, таван нүхэн гарц усанд автаж, Нарны замыг Р.Гандийн замтай холбосон түр замыг сэтэлж, гурван байршилд Дунд голын голдиролыг өргөсгөн, урсцыг сайжруулжээ. Мөн зарим авто зам, гүүрний хөдөлгөөнийг хэсэгчлэн хаасан хэвээр байна. Тодруулбал, 11 авто зам болон зарим хотхон усанд автсан тул байдал тогтворжих хүртэл хугацаанд:
- БЗД-ийн 1, 25 дугаар хороо буюу Зам, тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” худалдааны төв хүртэлх Нарны зам,
- ХУД-ийн 3 дугаар хороо Механик тээврийн сургуулийн уулзвараас 3 дугаар цахилгаан станц /ТЭЦ-3/-ын уулзвар хүртэлх Үйлдвэрийн гудамж,
- Парисын гудамж /S’Outlet/
- Алтай хотхон орчим болон урд талын хоёр гүүрний хөдөлгөөнийг хэсэгчлэн хаагаад байна.