Ерөө голын долдугаар сарын 6-ны 8 цагийн байдлаар Ерөө сум орчим усны түвшин 415 см-т хүрч, өмнөх өдрөөс 53 см-ээр нэмэгдэж, үерийн түвшнээс 47 см-ээр нэмэгджээ. Мөн Бугант тосгон орчим усны түвшин 435 см, өмнөх өдрөөсөө 35 см-ээр нэмэгдэж, үерийн түвшнээс 85 см-ээр тус тус давж үерлэсэн байна. Мөн Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр, зүүн хажуугийн Барх, Хурх, Балж, Онон, Хэрлэн, Хангай нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см нэмэгджээ.