Бельгийн Антверп хотод есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 8-нд болох гимнастикийн 52 дахь удаагийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн ангилалд манай улсаас хоёр тамирчин оролцоно. Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Д.Энхтүвшинд Сингапурт энэ сарын 13-18-нд зохион байгуулсан спортын гимнастикийн насанд хүрэгчдийн 10 дахь удаагийн Азийн АШТ-ий чөлөөт хөдөлгөөний төрөлд амжилттай оролцсон юм. Тиймээс Олон улсын гимнастикийн холбооноос түүнд ДАШТ-д өрсөлдөх эрх албан ёсоор гардуулсан байна. Тивийн тэмцээнд түүнтэй хамт оролцсон гимнастикчдаас Э.Өсөхбаяр харайлтын төрөлд V байр эзэлж, эхний эрхийг өвөртөлсөн билээ. Олон улсын гимнастикийн холбоо Азийн зургаан тамирчинд эрх гардуудахад тэрбээр багтсан юм.