МҮОХ-ноос Азийн олимпын зөвлөл, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран зохион байгуулсан шилдэг залуу сэтгүүлч шалгаруулах “Asian games youth reporter” уралдаанд 16-20 насны 30 залуус хамрагдаж, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин М.Уранцэцэгийн талаар эсээ бичиж өрсөлдлөө. Тэднээс ялагчаар шалгарсан нь “Ханжоу-2022” Азийн наадамд урилгаар оролцох эрх гардах байв. Азийн олимпын зөвлөлөөс томилогдсон тусгай багийнхан ирж, шалгаруулалтын шилдэг оролцогчийн шагналыг гардуулжээ. Тэргүүн байрт Швейцарын Лозанн хотын Бизнесийн сургуулийн оюутан Б.Энхсаран тодорч Ханжоуг зорих боллоо. Дэд байрт “Шинэ эрин” сургуулийн сурагч Б.Энэрэл, гуравдугаарт “Оюунлаг” сургуулийн сурагч Д.Марал шалгарсан байна. Өмнөд хөршийн Ханжоу хотод өнгөрсөн жил болох байсан Азийн IX наадам цар тахлын улмаас хойшилсон тул Азийн олимпын зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлийнхөн энэ жил есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.