Маргааш “Holiday Inn” зочид буудлын хурлын танхимд Сангийн яам, Европын Холбооны төлөөллүүд хамтран “Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хаалтын арга хэмжээг зохион байгуулна. Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциац хооронд 2019 оны дөрөвдүгээр сарын 26-нд байгуулсан санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу “Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх төсөл” хэрэгжүүлсэн юм. Эл төслийн сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Нямсүрэн “Бид төслийн үр дүнг баримтад тулгуурлан танилцуулах юм. Ямар үр дүнд хүрснийг үзэсгэлэн хэлбэрээр харуулна. Өөрөөр хэлбэл, хурал болохгүй, харин үзэсгэлэнд дэлгэсэн зураг, инфографикийг мэргэжлийн зөвлөх, Сангийн яамны ажилтнууд тайлбарлах юм. Цаашид сайн засаглалыг бэхжүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хэрхэн хангах асуудлыг ч хөндөж байгаа” гэв.