Японы Осака хотын Барилга архитектурын газрын ажилтан даргадаа хэрцгий хандсаны улмаас албан тушаалаасаа халагджээ Энэ тухай NHK телевиз мэдээлэв.
Тус ажилтан гудамжинд орхиж хаясан унадаг дугуйг салгаж, зайлуулах ажлыг хариуцдаг байжээ. Тэрээр хоёр жилийн өмнө даргынхаа цээж, нүүрэн тус газар нь цохиж, дээрээс нь буцалсан ус асгаж, дугуйны гинжээр цохисон нь тогтоогджээ.
Энэхүү хаадлага нэг биш удаа давтагдсан тул дарга нь өөрийн хүсэлтээрээ ажлаасаа гарчээ.
Ажилтан даргынхаа ажилдаа хандах хандлагад эгдүүцэн ийнхүү үйлдэл гаргасан ч үүндээ харамсаж байгаагаа хэлжээ.
"Бид ажлын сахилга батыг сайтар хэрэгжүүлж, бусад арга хэмжээг авах замаар ийм хэрэг дахин гарахаас сэргийлж, ард иргэдийн итгэлийг эргээд олох болно" гэж хотын удирдлагууд энэ үйл явдлын талаар тайлбар хийсэн байна.
Албан тушаалаасаа халагдах нь Японы төрийн албан хаагчдын хувьд хамгийн хатуу шийтгэл юм.