ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дайчлах ажлын хүрээнд зарим хүнд гэмт хэрэгт ял эдэлж буй иргэдийг цэргийн албанд татахыг зөвшөөрсөн хуульд гарын үсэг зурлаа. Холбогдох баримт бичгийг хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудаст нийтэлсэн байна
Нэмэлт өөрчлөлтийн дагуу "террорист", "барьцаалах", "хууль бус зэвсэгт бүлэглэл зохион байгуулах", "тагнуулын ажиллагаа явуулах" зүйл ангиар шийтгүүлсэн эсвэл насанд хүрээгүй хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн иргэдийг эс тооцвол шоронд ял эдэлж буй хүмүүсийг цэрэгт татахыг зөвшөөрчээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цэргийн сэтггүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр хэлэхдээ тус улсад 318 мянган хүн дайчлагдсанаас 49 мянга нь байлдааны бүсэд байгаа гэжээ.
“Яагаад 318 [мянга] гэж үү? Яагаад гэвэл сайн дурынхан. Сайн дурынхны тоо буурахгүй байна. Эдгээрийн дөчин есөн мянга нь миний бодлоор армид алба хааж, байлдааны үүрэг гүйцэтгэж байгаа. Бусад нь одоогоор бэлтгэлээ базааж байна” гэж тэрбээр хэлжээ.
Түүнчлэн байлдааны шугам руу явж буй хоригдлуудад өршөөл үзүүлэх тухай зарлигт гарын үсэг зурснаа төрийн тэргүүн баталжээ. Ингэхдээ гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд хуулийн хүрээнд хатуу хариуцлага тооцохыг тэрбээр онцолсон байна.