Энэтхэгийн Бубанешвар хотод үргэлжилж буй хөлбөмбөгийн “Hero international сup-2023” тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийнхан оролцож байна. Манайхан эхний тоглолтоо эзэн орны шигшээтэй хийж, онооны хол зөрүүгүй хожигдов. Одоогоор зургаан оноотой тэмцээнийг хошуучилж яваа тус улсын баг тамирчдыг Хорват мэргэжилтэн, 1998 оны ДАШТ-ий хүрэл медальт Игор Штимац дасгалжуулан 2019 оноос тэмцээнд сойх болжээ. Манай тамирчид хоёр дахь тоглолтоо Ливан улсын тоглогчидтой өрнүүлсэн ч аль аль нь үндсэн цагт гоолгүй тэнцэв. Тус тэмцээнд Б.Амгаланбат шилдэг тоглогчоор шалгарчээ. Монголын багийнхан гурав дахь тоглолтоо Бүгд Найрамдах Вануату улсын тамирчидтай өнөөдөр хийнэ. Энэ удаагийн тэмцээнд Словакийн “Комарно” клубт легионероор тоглодог Г.Ганбаяр улсынхаа баг тамирчидтай оролцож байгаа. Түүний нэгдсэн багийнхан 2022-2023 оны улирлын тэмцээнээ амжилттай өндөрлүүлж, лигийн тоглолтод хүрэл медаль хүртсэнээр шилдэг наймд шалгарчээ.