ОХУ-ын Уфа хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны орнуудын анхдугаар тэмцээнд манай улсын даамчид 10 орны 24 тамирчинтай ур чадвараа сорилоо. Эмэгтэйчүүдээс даамын тив, дэлхийн аварга, ОУИМ Э.Хүслэн блиц төрөлд IV, рапид төрөлд V байр эзлэв. Тэрбээр шүүгчдийн зөвлөлөөс зохион байгуулсан “Гадаадын шилдэг тамирчин” номинацид Бразилын ОУИМ Аллан Силватай зэрэгцэн, нэр дэвшиж цомын эзэн болжээ. Долоон настайдаа даамаар хичээллэсэн тэрбээр өмнө нь насанд хүрэгчдийн ААШТ-д III байрт шалгарч, 2015 онд блиц төрөлд, 2016 онд турк даам, 2019 онд Туркийн Измир хотод зохион байгуулсан ДАШТ-ий 100 буудалт даамын үндсэн төрөлд түрүүлж, дэлхийн аварга цол хүртсэн Монголын гурав дахь тамирчин болсон билээ.