“Денвер наггетс” бол Үндэсний сагсанбөмбөгийн холбоонд (NBA) тоглож буй хамгийн “ахмад” 16 багийн нэг юм. Тус баг тэртээ 1967 онд байгуулагдаж, эхлээд Америкийн сагсан бөмбөгийн лигт (ABA) харьяалагдаж байв. Тэдгээр багаас “Денвер наггетс”-аас бусад нь NBA-д биш юм гэхэд ABA лигт аваргалжээ. Гэхдээ өчигдрийг хүртэл энэ баримт үнэн байв. Өөрөөр хэлбэл, “Денвер наггетс” анхны аваргын цомоо 56 жил хүлээжээ.
Тус багийг Канзаст үүсгэн байгуулахаар төлөвлөсөн ч спортын ордон олдоогүй учир АВА-гийн 1967-1968 оны улирлын өмнө хөрш муж руугаа шилжсэн байна. Тэр цагаас хойш дээрх багийн түүхэнд тодоор дурсагдах амжилт бараг гарсангүй. АВА-д сүүлийн улиралд түүхэндээ цорын ганц удаа финалд шалгарсан нь хамгийн том амжилт нь юм. Гэвч тэд финалд “Нетс”-т ялагдаж байв. Улмаар NBA-дэлсэж, 1980-аад онд лигийн шилдэг довтолгоонтой боловч хамгаалалтгүй, аварга болох амбицгүй баг гэдгээрээ олонд танигджээ. 1990-ээд онд ч багийн байдал дээшилсэнгүй. Кармелог драфтаас сонгож авсан, Кармело Айверсон, Кармело Биллапстай хамт тоглосон, Кармело “Өрнөд” бүсийн финалд Кобигийн эсрэг хүч үзсэн, Кармело багаас явахыг хүссэн гэсэн гунигтай түүх үргэлжилдэг.
Ийм бүүдгэр үеийг дуусгах хүн тус багт чимээгүйхэн ирснийг хэн ч анзаарсангүй. Тэрхүү тоглогч нь 2014 оны драфтын 41 дэх сонголт Н.Йокич байлаа. Гэвч 2020 оны бабблд “Өрнөд” бүсийн финалд “Лейкерс”т ялагдсаны дараа “Денвер наггетс”ы н гунигтай түүх үргэлжилсээр л байна гэж олон хүн дүгнэсэн биз ээ. Уг нь тэр үед Н.Йокич улирлын үнэ цэнтэй тоглогчийн шаг налыг хоёронтоо хүртээд байв. Ийм нэгэн даруухан түүхтэй баг энэ жил NBAгийн аварга боллоо. Аварга болох зам амар бус, урт бөгөөд адармаатай байдгийн бодит нотолгоо нь “Денвер наггетс” болж байна. Хэдий тэд финалын цувралыг 3:1ээр тэргүүлж, тав дахь тоглолтод талбай дээрээ “Майами”г IV үед илүүрхэж байсан ч аваргын цом тэдэнд амар ирээгүй. “Агуу баг гэсэн яриаг бүү тоо. Учир нь бид ямар ч амжилт гаргаагүй байна. Аварга бо ло хын тулд бид дахиад нэг ялах ёстой. Үе бүрт ан хаарлаа хандуул” гэж “Денвер наггетс”ы н дасгал жуулагч М.Мэлоун тав дахь тоглолтын өмнө багийнхандаа захьсан.
Үнэхээр ч түүний үг биеллээ олсон мэт багийнхан нь үе бүрт ямар нэг шинэ зүйл олж мэ дэж байв. Шидэх, дамжуулах, торгуулийн шидэл тээ оруулахаа ч мартаж болно гэдгийг эхний, плейоффын ширүүн хамгаалалтын эсрэг сайн тоглож чадахгүйгээ II, МПЖ гурван онооны ядаж нэг шидэлтээ оруулж чадна гэдгийг III, аваргын цомыг супер одууд авчирдаг гэдгийг IV үед тэд ойлгов. Н.Йокич NBAд орж ирэхээс өмнө өөртөө тун хагласан “Сул бол шиднэ, сул биш бол дамжуул на. Сагсан бөмбөгийг чадах хэрээрээ ийм эн гийн байдлаар тоглоно” гэсэн зарчмаа ч шийдвэр лэх эл тоглолтод баримталсаар байлаа. Харам сал тай нь, тоглолтын турш түүний багийн ан д ууд сэтгэл хөдлөл, эсвэл дарамтад орсон болол той, Н.Йокичийн дамжуулалтыг “чулуу бол гож” чадахгүй байв. Никола өөрөө ч хэд хэ дэн хялбар довтолгоо, торгуулийн шидэлтээ ал даж эсрэг багтаа боломж олгосон. Үүнийг нь “Майа ми”гийн лидер Ж.Батлер IV үед ашиглаж 13 оноо дараалж авснаар багаа ялалтад хөтлөх дөх с өн билээ. Гэвч эцсийн дүндээ “Денвер наггетс”ы н лидер Н.Йокич түүнээс бүх талаар илүү гэдгээ харуулсан юм. Тав дахь тоглолтод 28 оноо, 16 самбар, дөрвөн дамжуулалт өгсөн серби тоглогч 11 сэтгүүлчийн саналыг авснаар финалын үнэ цэнтэй тоглогчоор санал нэгтэй тодорлоо. Мөн тэрбээр оноо (600), самбараас бөмбөг авалт (269), дамжуулалтаар (190) энэ жилийн плейоффт бүх тамирчныг тэргүүлжээ. NBAгийн түүхэнд ийм амжилт үзүүлсэн өөр тоглогч байхгүй. Тиймээс тэрбээр өдгөө дэлхийн шилдэг сагсан бөмбөгч хэмээн нэрлэгдэж эхэллээ. Мөн NBAгийн аварга хэмээн үүрд дуудагдах болно.
Бэлтгэсэн: Э.Манлайбаатар