Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар Сэлбийн эх, бага Баян орчмын бүс нутагт “Экос” ХХК хиймэл нуур байгуулжээ. Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн томд тооцогдох уг нуур нь 300 000 шоо метр багтаамжтай. Үүнийг энэ жилдээ багтаан усаардүүргэхээр болсон байна. Хиймэл нууртай болсноор голын урсац тохируулах, усны нөөц бүрдүүлэх, цэвдгийн огшилтыг зогсоох, түймэр унтраах нөөц бэлдэх, аялал зугаалгын бүс бий болгох боломжтой аж. Эл нуурыг С.Цэлмэг тэргүүтэй инженерүүд байгуулжээ. Төслийн явцад багагүй саад тотгор гарсан талаар Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор, профессор Ц.Сосорбарам хэллээ.
Тэрбээр “Барих явцад нийслэлийн байгаль орчны нэр бүхий мэргэжилтэн, экологийн цагдаа, дүүргийн байгаль хамгаалагчид саад болсон. Бидэнд Экологийн цагдаагийн албанаас 16 удаа эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэтэл алт угааж голын сав газрыг “хоормог” болгож байгаа, Туулын эрэгтхууль зөрчин барилга барьж буй нөхдөд ямар ч арга хэмжээ авдаггүй. Нийслэлийн Байгаль орчны газрынмэргэжилтэн 29 хоног ажил зогсоосон. Хүнд даацын 100 машинаар өдөрбүршороо зөөсөөр ард нь гарлаа” гэв.
Бэлтгэсэн Н.БОЛОРШҮР