Биеийн тамир, спортын улсын хорооны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсээс улсын шигшээ багуудын нэрэмжит спортын холбоодын тэмцээнийг энэ сарын 28-29-нд зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд спортын холбоодын эрэгтэйчүүдийн 13, эмэгтэйчүүдийн дөрвөн баг оролцож ур чадвараа сорив. Тэднээс эрэгтэйчүүдийн төрөлд Монголын хөлбөмбөгийн холбооны баг тамирчид аваргаар шалгарч, Рагбигийн холбооныхон удаалж, Спортын сэтгүүлчдийн холбоо хүрэл медаль хүртжээ. Эмэгтэйчүүдийнхэд Монголын цанын холбооныхон тэргүүлж, Жүдо бөхийн холбооныхон II, Боксын холбооныхон III байр эзэлсэн байна.