Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Моби дээд лиг”-ийн 23 дугаар тойргийн сүүлийн тоглолтод “Улаанбаатар” клубийнхэн “Дэрэн”-гийн тамирчдыг 4:2-оор хожиж, 52 оноогоор тэргүүлэн дөрвөн тойргийн өмнө аваргын болзол хангалаа. Улмаар хоёр дахь удаагаа цом өргөх нь. Тэгвэл тэдний ард “Дэрэн” 42, “Ховд” 41, “Булган СП фалконс” 40 оноотой бичигдэж байна. Хөлбөмбөгтэй холбоотой өөр нэг мэдээ дуулгахад, Катарт ирэх жил болох Азийн хөлбөмбөгийн холбооны 23 хүртэлх насныхны цомын АШТ-ий урьдчилсан шатны сугалаа явагдлаа. Азийн 43 улсын шигшээ баг 11 хэсэгт хуваагдахэлтэмцээнддасгалжуулагч Ичиро Оцүкагийн удирдлагад оролцох Монголын шигшээ багийнхан J хэсэгт Саудын Араб, Камбож, Ливаны тамирчидтай нэг хэсэгт багтав. Саудын Араб улсад есдүгээр сарын 6-12-нд хэсгийн тоглолтыг зохион байгуулах юм.