Японы Токио хотод мэргэжлийн сүмогийн Нацү башё энэ сарын 13-27-нд болж өндөрлөлөө. Дөрвөн тэмцээн өнжсөний дараа эргэн ирж, тус башёд хүч сорьсон 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 14 даваа, нэг унаатай түрүүлэн Эзэн хааны цомыг найм дахь удаагаа гардав. Тэрбээр сүүлчийн өдрийн барилдаанд озэки Такэкэйшог өвдөг шороодуулсан юм. Энэ удаа нутаг нэгт бөхчүүд хоорондоо таарсан нь барилдааныг сонирхолтой болгожээ. Сэкивакэ Кирибияма Б.Лхагвасүрэн Хошёорюү С.Бямбасүрэнд унаснаар тэд 11 даваатай өндөрлүүллээ. Хошёорюү С.Бямбасүрэн ирэх Нагоя башёд озэки цолны болзол сонсож барилдах нь.