Мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Нацү башёгийн 14 дэх өдөр дээд зиндаанд түрүүлэх болзлоо хангав. Өвдөгний хүнд бэртлийн улмаас дөрвөн башё дараалан өнжсөн Тэрүнофүжи өнөөдөр нутаг нэгт сэкивакэ Кирибиямаг ерикири мэхээр давснаар 13 даваа, 1 унаатай болж замналынхаа 8 дахь түрүүгээ гардахаар болж байна.
Түүний хувьд маргааш сүүлийн өдөр озэки Такэкэйшотой барилдах бөгөөд барилдааны үр дүн хамааралгүй Эзэн хааны цомыг хүртэхээр болсон юм.