Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг угтан Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Ногоон ирээдүйн төлөө хамтдаа” мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа.
Нийслэлийн Налайх дүүргийн IV хорооны Их ам бүс нуурын зүүн чиглэлийн улсын чанартай авто зам дагуух хамгаалалтын ногоон зурваст Төрлийн цэргийн командлал, ХХЕГ, ОБЕГ, Дотоодын цэргийн штаб, ЦЕГ, ТЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар, ШШГЕГ, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн 200 гаруй залуу офицер 1000 ширхэг улиас, бургас мод тарьлаа.
Мод тарьсан алба хаагчдын төлөөлөл эх орон, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, ирээдүй хойч үедээ зориулсан эрүүл ногоон орчин бүрдүүлэхээс гадна хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх боломжийг олгосонд талархаж байгаагаа энэ үеэр онцоллоо.