Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хүнсний худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын удирдлагатай уулзсан. Энэ үеэр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн ажилтан, ажилчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд нэгдсэн байдлаар хамруулах ажлыг зохицуулах, шинжилгээний төлбөрийг бууруулах асуудлыг судалж шийдвэрлэх үүрэг даалгавар өгсөн.
Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Цэнд-Аюуш “Хүнсний сүлжээнд ажиллаж байгаа хүмүүсийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулдаг. Мөн эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлэх төлбөртэй үйлчилгээний жишиг үнийг тогтоосон. Энэ жишгийн дагуу 80 мянган төгрөгийн төлбөр төлдөг.