Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар асууж тодруулсан юм. Гарааш чөлөөлсөн талбайн тохижилтын ажлын талаар нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жил 188 байршилд гарааш чөлөөлсөн. Эдгээр байршилд архитектур төлөвлөлтийн болон тохижилтын ажлын 79 даалгавар батлаад байна. Тодруулбал, хоёр байршилд олон давхар зогсоол барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан. Мөн 42 байршилд гадна талбайн тохижилтын ажлын даалгавар, 35 байршилд авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн даалгавар баталсан байна. Энэ жил 132 байршилд гарааш чөлөөлнө. Эдгээр байршилд архитекторууд газар дээр нь очиж, орчных нь орон зайтай уялдуулсан байдлаар архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулж байгаа.
Иргэдийн дунд гарааш чөл өөлсөн байршилд барилга барих нь гэх шүүмжлэл бий. Нэг ч байршилд барилга барих зөвш өөрөл олгоогүй. Харин тухайн гараашийг худалдаж аваад өмчилчихсөн, газар олгочихсон хоёр байршил бий. Энэ нь иргэдийн эсэрг үүцэлтэй тулгарсан. Эдгээрт зохих шийдвэрийг гаргана” хэмээлээ. Мөн бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хүсэлтийг шуурхай шийдвэрлэж байгааг хэлэв. Өмнө нь мэргэжлийн зөвлөлийн хурлыг долоо хоногт нэг удаа зохион байгуулдаг байсан бол энэ долоо хоногоос хоёр удаа зохион байгуулж эхэлжээ.