Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвл өгөөн боллоо. Зөвлөгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргээс цахимаар удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн юм. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, эвдэрсэн авто болон явган хүний зам, талбайг засах ажлыг эрчимж үүлж, Үндэсний их баяр наадмаас өмн ө бүрэн дуусгахыг үүрэг болгосон. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 7981 гарааш буулгахаар төлөвлөжээ. Үүнээс одоогоор 190 байршилд 4543 гарааш чөлөөлөөд байна.
Мөн 2134 гарааш буулгасан 89 байршилд тохижилтын ажил хийжээ. Газар чөлөөлөлтийн ажил 49 хувьтай байгаа гэнэ. Чөлөөлсөн байршлууд дахь тохижилтын ажлын гүйцэтгэл 46.6 хувьтай байгаа юм. Түүнчлэн гарц, орц хаасан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл учруулж байгаа, явган хүний зам дээрх 82 шонг нүүлгэн шилжүүлжээ. 2023 онд нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, цэцэрлэгийн нийт 132 байршилд 1 354 000 ам метр буюу 135.4 га талбайд арчилгаа хийх аж. Үүнээс “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ 44 байршлын 46, хувийн хэвшлийн ойн мэргэжлийн байгууллагууд 88 байршлын 89 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа хийх юм байна.