Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгж үүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 37.5 км зам тавих ажил үргэлжилж буй бөгөөд үүний эхний ээлжийнхийг ирэх долдугаар сард ашиглалтад оруулахаар төл өвл өсөн. Тэгвэл энэ ажилтай холбогдуулан Хөвсг өлд авто замын хээрийн лаборатори ашиглалтад оруулжээ.
Зам барихад ашиглаж буй материалын орц, найрлага, чанарыг тэнд нарийвчлан шинэжилж, баталгаажуулах юм байна. Түүнчлэн байгалийн цогцолборт газрын менежментийг боловсронгуй болгох зорилтын хүрээнд жуулчны мэдээллийн төв байгуулахаар төлөвлөөд байгаа аж. “Эн эй пи групп” ХХК үүний зураг төслийг боловсруулж, төслийн нэгжид хүлээлгэн өгчээ. Мэдээллийн төвийн барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлж, ирэх жилд багтаан ашиглалтад оруулах гэнэ.