“Тэрбум мод” сан 2023 онд 1.3 тэрбум төгрөгөөр 34 төсөл хэрэгжүүлэхээр болсноо олон нийтэд мэдээлсэн. Үүний дотор сургууль, цэцэрлэгийг ногоон байгууламжтай болгож, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх зорилготой 20 төсөл багтсаныг тус сангийнхан онцолж байв. Тэгвэл эдгээрт 19, 34, 51, 69, 85, 103, 159, “Сэтгэмж” цогцолбор, “Монгол тэмүүлэл” сургууль, 43, 61, 94, 112, 118, 119, 190, 196, 281, 289, 301 дүгээр цэцэрлэг багтжээ. Төрийн өмчийн есөн сургууль, 11 цэцэрлэгийн төсөл шалгарсан гэсэн үг. Эдгээрт “Тансаг ландшафт”, “УБТ гарден”, “Люкс ландшафт” зэрэг ойн мэргэжлийн байгууллагынхан ногоон байгууламжийг хэрхэн арчилж, хамгаалах чиглэлээр гурван жилийн турш зөвлөмж, чиглэл өгч ажиллах нь. Төслийн хүрээнд сургууль, цэцэрлэгүүдэд нийт 4000 гаруй гоёлын мод, 10 мянга орчим хайлаасыг ногоон хашлага хэлбэрээр тарихаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл