БНХАУ-ын Шинжинь хотод энэ сарын 19-нд болсон /2023.05.19/ "ShengzhenCup-2023" бодибилдингийн тэмцээний аваргын цомыг Монголын тамирчин А.Бямбаа хүртжээ. Түүний хувь бодибилдингээр тасралтгүй 8 жил хичээллэж буй бөгөөд тус тэмцээний хамгийн хүнд жин буюу +85 кг-д өрсөлдсөн байна.
Түүнийг Монголын мистер Л.Баянхүү дасгалжуулжээ. Тэдний хувьд "Ulaanbaatar Boutique GYM"-д өдөр бүр бэлтгэл хийдэг аж.
Ташрамд дурдахад, "ShengzhenCup-2023" тэмцээнд нийт 380 хятад тамирчин оролцсон бөгөөд цор ганц гадаад тамирчин нь А.Бямбаа буюу "Акул Бямбаа" байжээ.