2023 он гарснаас хойш энэ сарын 16 хүртэлх хугацаанд 2469 иргэнд 256.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосныг БХБЯ-наас мэдээллээ. Зээлдэгчдийн 66 хувь нь Улаанбаатарт, үлдсэн нь орон нутгийн иргэд аж. Зээлийн 199.2 тэрбум төгрөгийг нь Монголбанкны эх үүсвэрээс жилийн зургаа, 57.5 тэрбумыг нь арилжааны банкууд өөрийн хөрөнгөөс зургаагаас дээш хувийн хүүтэй олгожээ. Ташрамд дурдахад, 21 аймагт ипотекийн зээл авах иргэдэд Зээлийн батлан даалтын сангаас урьдчилгаа төлбөрийг нь батлан дааж . Одоогоор Дархан-Уул, Орхон, Дорнод зэрэг найман аймагт гурав, зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл авсан иргэдэд дээрх сангаас батлан даалт гаргасан байна. Хэрэв иргэд батлан даалтад хамрагдахыг хүсвэл “Төрийн банк” болон ХХБ, ХААН, “Хас”, “Капитрон” зэрэг есөн банканд хандаж болох .