"Доха-2023" жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү хүрэл медаль хүртэж дэлхийн хос медальтан болов. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн Важа Маргвелашвилиг нэмэлт цагт даралтаар ялж шагналын тавцанд зогссон билээ. Ё.Басхүү Монголын жүдочдоос ДАШТ-ээс хоёроос дээш медаль хүртсэн тав дахь тамирчин боллоо.