Энэ оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд 201.652 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн. Энэ нь гуравдугаар сартай харьцуулахад 25.5%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нийт хэргийн 96.1 хувийг Цагдаагийн байгууллага, 0,09 хувийг Гаалийн байгууллага, 0,08 хувийг Татварын байгууллага, 0,09 хувийг Гадаадын иргэн, харьяатын газар, 0,04 хувийг Онцгой байдлын газар, 3,3 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрөгч дөрөвдүгээр сард 193.967 хүн, 412 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон шүүхээс Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан. Өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 26.3 хувиар, хуулийн этгээд 3.33 хувиар тус тус буурчээ.