Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал ирүүлсэн аж.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тавдугаар сарын 08-ны өдөр тус саналыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих.....” гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 1 сараар сунгаж шийдвэрлэв.