“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэгч байгууллагууд хамтран www.terbummod.mn сайт болон “Terbummod” аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлжээ. Тус хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэгчид болон төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, мөн тэдний оролцоог тэгш, хүртээмжтэй байлгах, модны бүртгэл, тооллогыг үнэн, зөв хийх зорилгоор үүнийг бүтээсэн юм байна. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд тарьсан модоо дээрх аппликэйшнд бүртгүүлэх боломжтой гэнэ. Ингэснээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнг бодитой үнэлэх, эргэх холбоотой ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Тэрчлэн ойн салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, тарьц, суулгац нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн талаарх мэдээллийг авах боломжтой аж. Энэхүү сайт, аппликэйшнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар хариуцан ажиллах нь.
Бэлтгэсэн: Н.Мишээл