Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Моби” дээд лигийн тэмцээн хөлбөмбөгийн ногоон талбайд ид өрнөж байна. Тэмцээнд оролцсон багуудаас 17 дугаар тойргийн тоглолтод “Төв азарганууд” клубийнхээс Ц.Түмэнжаргал, “Ховд” багийнхнаас Б.Мөнх-Эрдэнэ нар мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байгаа. Тэдний араас А.Дөлгөөн, М.Батхишиг, Акихиро Сүзүкинар 14 гоолтой бичигдэв. Ташрамд дуулгахад, Олон улсын хөлбөмбөгийн холбооны элит туслах шүүгч Ө.Батцэцэг Вьетнам улсад болсон, Азийн 17 хүртэлх насны эмэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах урьдчилсан шатны тэмцээний С хэсгийн хоёр тоглолтыг шүүн явууллаа.