Стефен Көрри болон Леброн Жэймс. Сагсан бөмбөг сонирхогчдын хорхойг хүргэсэн халз дуэль, нэгэн гайхалтай цуврал NBA-ийн плей-оффын хоёрдугаар шатанд өрнөх гэж байна. Эл хоёр сод тамирчин хасагдах шатанд сүүлчийн удаа таарч тоглож байж ч мэднэ. “Уорриорз”, “Лейкерс” баг дөрвөн жилийн турш NBA-ийн финалд таарч хүчээ үзэж байсан бол энэ удаад “Өрнөд” бүсийн хагас шигшээд өрс өлд өх нь . С.Көрри “Кингс”-ийн эсрэг долоо дахь тоглолтод 50 оноо авч, түүхийг бүтээгээд байгаа. Тэгвэл 20 дахь улиралдаа NBA-д тоглож буй Л.Жэймс “Мемфис”-ийн гриззли баавгайг агнаад эрч хүчээр дүүрэн байна. Ингээд өнөө цагийн сагсан бөмбөгийн нүүр царай болж буй хоёр супер одын тэргүүлсэн “Уорриорз”, “Лейкерс”-ийн цувралыг шинжье.
АНХААРАХ ЁСТОЙ ДӨРВӨН ХҮЧИН ЗҮЙЛ
К.Лүүни-Э.Дэвис: “Бэлгэдлийн нэгдүгээр баг”-т нэрлэгдэх нь тодорхой Д.Сабонисийн эсрэг К.Лүүни гялалзтал тоглож, самбарт илт илүүрхсэнээс гадна хамгаалалтад мундаг байлаа. Стефээс гадна эхний шатанд багийнхаа хоёр дахь шилдэг тоглогч нь К.Лүүни байсан юм. Эсрэг багийн ямар ч тоглогчтой халз тулахаас эмээдэггүй тэрбээр энэ удаад Э.Дэвисийн эсрэг тоглоно. Харин Э.Дэвис “Гриззлис”-ийн эсрэг жигд сайн тоглоогүй ч 13.7 самбар, дөрвөн блок дунджилж багтаа их тус хүргэсэн. Хэрэв тэр “Уорриорс”-ийн эсрэг үүнээс сайн тоглохг үй бол “Лейкерс”-ийг дараагийн шатанд шалгарна гэж итгэхэд бэрх. Ажилсаг, даруу тоглогч болон супер одын хэн нь илүүрхэхийг харах л үлдлээ.
Леброны бэлтгэл: Өдгөө 38 настай Леброн NBA-д 20 жил тоглосон . Үүнээс гадна ихэнх улиралдаа плейоффт, тэр дундаа финалд тоглож асар их ачаалал үүрсэн. Үүнээс шалтгаалж тэрбээр “Лейкерс”-т тоглосон таван улирлынхаа нэгт нь л бүх 82 тоглолтод оролцож байв. Гэхдээ тэрбээр төрөлхийн “супер” биетэй. Түүнчлэн плейоффт зориулаад биеэ гамнадаг. Гэхдээ өмнөх цувралаас ялгаатай нь Леброн “Уорриорс”-ын эсрэг хамгаалалтад маш их анхаарч тоглох ёстой. Өөрөөр хэлбэл, тэрбээр довтолгооноос гадна хамгаалалтад ч их хүч, энерги зарцуулах шаардлагатай болно. Ийм ачааллыг тэр давж гарах уу, хэт их ачаалал түүний тоглолтод нөлөөлөх үү гэдэг нь гарцаагүй анхаарал татаж байна.
Ж.Пүүлийн тоглолт: Асар өндөр цалинтай гэрээ байгуулснаас хойш Ж.Пүүлийн тоглолт тогтворгүй болсон. Түүний оноо авах чадвар, хурд нь “Уорриорс”- т гай ч тарьдаг, гавьяа ч байгуулдаг.Тийм учир Ж.Пүүлийг талбайд гараад ямар тоглолт үзүүлэхийг нь таахад бэрх болжээ. Мөн хамгаалалтад сул тал болсоор ирэв. Тэрбээр “Кингс”-ийн эсрэг цувралд 33 хувьтай довтолж, 12.7 оноо дунджилсан. Хэрэв “Лейкерс”-ийн эсрэг цувралд баг нь эвгүй байдалд орвол дасгалжуулагч С.Керр Ж.Пүүлийн тоглох хугацааг бууруулж, Г.Пэйтон II, М.Мүүдийг талбайд илүү удаан тоглуулж магадгүй юм.
Өлсгөлөн О.Рийвз: Довтолгоонд санаачилгатай, хамгаалагчдын анхаарлыг эрхг үй татдаг учраас тэрбээр ямар ч тоглолтод нөл өө үзүүлж чаддаг. Энэ улиралд өөрт өө асар их итгэлтэй байснаар багтаа чухал үүрэгтэй болсон О.Рийвс нь Леброн, Э.Дэвисийн дараах “Лейкерс”-ийн довтолгооны гурав дахь чухал тоглогч юм. Түүнээс гадна энэ зун гэрээгээ шинэчлэх учраас тэрбээр илүү аюултай, “өлсг өл өн” тоглож байна. Плей-оффын дарамт ч түүнд саад болохг үйг тэрбээр “Гриззлис”- ийн эсрэг цувралд харуулсан.
АЛЬ БАГ ЯЛАХ ВЭ
Улирлын дундуур зөв наймаа хийснээр “Лейкерс” эргэн сэргэсэн бол Э.Виггинс ирснээр “Уорриорс” улам сайжирлаа . Ийнхүү эрч хүчтэй хоёр багийн тулаан сонирхолтой бөгөөд удаан үргэлжлэх нь гарцаагүй. Мөн хоёул бүсийнхээ чансаа өндөр багуудыг хожиж, “дайны утаа үнэрлээд” байна. Тиймээс цувралын хувь заяаг “Уорриорз”- ын Стеф, Клэй, Дрэймонд, “Лейкерс”- ийн Э.Дэвис, Леброн зэрэг супер од нь шийдэх болов уу. Түүнчлэн хоёр багийн ихэнх тоглогчийн нас явж байгаа тул хэн хэнээ ялж, бүсийн финалд, улмаар лигийн финалд шалгарах хүслээ баталгаажуулахыг хүснэ. Өөрөөр хэлбэл, юуг ч нотлох шаардлагагүй боловч бүхнийг олж авах боломжой энэ цувралд тэд бүхнээ зориулан тэмцэх болно. Ташрамд дурдахад, С.Керрийн удирдсан баг плейоффт “Өрнөд” бүсийн багуудын эсрэг 19 цувралд бүгдэд нь ялсан. Мөн тэд талбайн давуу талтай тул уг цувралд “Уорриорз” 4:2-ын харьцаатай ялах магадлалтай.
Н.Йокич домгуудын амжилтыг давтав
“Денвер”-ийн төвийн тоглогч Н.Йокич өчигдөр “Финикс”- ийн эсрэг тоглолтод 39 оноо, 16 самбар, таван оновчтой дамжуулалт гэсэн сүрдэм статистик амжилтын эзэн болсон. Ингэснээр тэрбээр плей-оффын гурван тоглолт дараалж 20 оноо, 15-аас дээш самбараас бөмбөг авалт, таваас олон дамжуулалт өгсөн лигийн түүхэнд тав дахь тоглогч болов. Ийм амжилтыг өмнө нь К.Абдул-Жаббар, У.Чэмберлэн, Б.Рассел, Т.Данкан нар үзүүлж байсан.
Бэлтгэсэн: Н.Энх