Тайланд улсын Пукет хотод бэлтгэл хийж байгаа эгч, дүү тамирчид болох Б.Энххүслэн, Б.Энхтамир нар “Phuket pao open-2023” тэмцээнд оролцож, Монголын усан спортод шинэ . Тус тэмцээнээс ОУХМ Б.Энххүслэн таван алтан медаль хүртэж, гурван төрөлд буюу 50 метрийн араар даллах, 200 метрийн далайн гахай, мэлхий сэлэлтэд улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Тэгвэл дүү Б.Энхтамир нь 100, 200 метрийн мэлхий сэлэлтэд улсынхаа дээд амжилтыг шинэчилж, уг тэмцээнээс нэг алт, гурван мөнгөн медаль зүүсэн байна. Тус улсад өнгөрсөн сард болсон “Thailand аge group swimming championships-2023” олон улсын тэмцээнд Б.Энххүслэн амжилттай оролцож, ДАШТ-д өрсөлдөх эрхээ баталгаажуулсан билээ.