Гүржийн нийслэл Тбилиси хотод зохион байгуулсан пара пауэрлифтингийн “Дэлхийн цом” тэмцээнд Монголын тамирчид хүч сорив. Тэднээс Гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын удирдлагад бэлтгэл базааж оролцсон, паралимпийн алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 107 кг-ын жинд цээжнээс 240 кг-ыг шахаж тус тэмцээнээс зургаа дахь удаагаа алтан медаль хүртлээ.