Монголын ширээний теннисний холбооноос Төв аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд өсвөр үеийн УАШТ-ийг Зуунмод сумд зохион байгууллаа. 16 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 640 тамирчин зургаан насны ангилалд ганцаарчилсан, холимог хос охид, хөвгүүдийн багийн төрөлд өрсөлдөв. Тус тэмцээнд зургаан настай охид анх удаа ур чадвараараа өрсөлдөж, сонирхолтой тоглолт өрнүүлсэн нь үзэгчдийн анхаарлыг ихэд татжээ. Тэднээс “Бамбар” клубийн тамирчин С.Индра шилдгээр шалгарсан юм. Тэгвэл 10 хүртэлх насныхны ангилалд охидоос ганцаарчилсан төрөлд Э.Аялгуу (Чингэлтэй дүүрэг), хөвгүүдээс Т.Жамъяан (“Чемпионс” клуб) улсын аварга боллоо. Энэудаа охидын 22 баг өрсөлдсөнөөс Чингэлтэй дүүргийн тамирчид, хөвгүүдийн 26 баг оролцсоноос “Чемпионс” клубийнхэн түрүүлэв.