БНСУ-д болсон, талбайн теннисний J60 ангиллын дэлхийн эрэмбийн оноо цуглуулах цуврал тэмцээнд Монголын тамирчид оролцлоо. Өчигдөр өндөрлөсөн тэмцээний сүүлчийн тоглолтод тэднээс Ч.Маралгоо ганцаарчилсан төрөлд аваргын төлөө өрсөлдсөнч гэмтлийн улмаас 4:6, 1:3 харьцаагаар хожигдож, II байр эзэллээ. Тэрбээр хосын төрөлд дүү Ч.Мартатай хамт оролцож, алтан медалийн төлөө тоглохоор шалгарсан юм. Тэд өрсөлдөгчөө 7:5, 6:2-оор буулган авч түрүүлсэн байна. Тэмцээний шагнал гардуулах ёслолд тус улсын теннисний холбооны ерөнхийлөгч Хи Кюун ирж, манай тамирчидтай уулзахдаа Монголын талбайн теннисний холбоог дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлжээ.