Вьетнамын Вин Фук хотод волейболын эмэгтэйчүүдийн клубүүдийн Азийн АШТ өнөөдөр эхэлнэ. Есөн орны тамирчид ур чадвараа сорих тус тэмцээнд БНХАУ, Хонконг, Япон, Монгол, Тайванийн шигшээ багийнхан зүүн бүсээс оролцож буй. Өмнөх тэмцээний чансаагаар А хэсэгт дөрвөн багаас Вьетнам, B хэсэгт таван багаас Казахстан тоглолтыг эхэлж өрнүүлэх нь. БНХАУ, Японы багийнхан сугалаагаар А, В хэсгийн хүснэгтийн гурав, Хонконг, Монгол, Тайванийн шигшээ дөрөв болон тав дахь мөрөнд бичигдэнэ. Тэгвэл Бахрейны Манамад ирэх сарын 14-21-нд болох эрэгтэйчүүдийн клубүүдийн Азийн АШТ-д оролцох 16 багийнхан дөрвөн хэсэгт хуваагдах юм. Хонконг, БНСУ, Монгол, Тайвань зүүн, Кувейт, Йемен баруун, Афганистан төвийн, Индонез зүүн өмнөд, Австрали далайн бүсээс өрсөлдөнө.