Монголын даамын холбооны Удирдах зөвлөлийн хуралдаанаар залуучуудын УАШТ-ийг тус холбооны дэд ерөнхийлөгч Ц.Цогтгэрэлийн нэрэмжит болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Гурав хоног үргэлжилсэн дээрх тэмцээнд эмэгтэйчүүдээс Дэлхийн даамын холбооны дэд мастер Н.Лхагвадолгор (Хан-Уул) 15 оноогоор алтан медаль хүртлээ. Тэгвэл Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин (Баянзүрх) 14 оноогоор мөнгө, олон улсын мастер Б.Есүй (Баянгол) 13 оноогоор хүрэл медаль авав. Хөвгүүдээс Баянзүрх дүүргийн тамирчин Б.Пүрэвбаатар (16) тэргүүлж, Баянголын Т.Энхсүлд (14) удаалсан байна. III байрт Хан-Уул дүүргийн тамирчин А.Дашчирэв (13 оноо) шалгарчээ.