Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны УАШТ өчигдөр Орхон аймагт хоёр дахь өдрөө болж, өндөрлөлөө. Энэ үеэр тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Марал суултын төрөлд 215 кг-ыг өргөснөөр тус жингийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Үүний дараа тэрбээр 215 кг-аа 242.5 кг болгож, дээд амжилтай шинэчилсэн талаар Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.