Сагсан бөмбөгийн домог Майкл Жорданы өмсөж байсан пүүз 2.2 сая ам.доллараар зарагджээ. Энэ тухай Sotheby's дуудлага худалдааны цахим хуудсанд мэдээлсэн байна.
“Air Jordan 13” нэртэй энэ пүүзээ тамирчин 1998 онд “Чикаго Буллс” багын төлөө хамгийн сүүлийнхээ NBA-гийн аваргын төлөөх шувтаргын тоглолтын үеэр өмсөж байжээ. “France Press” агентлагийн мэдээлснээр, 2.2 сая ам.долларын үнийн санал нь одоогоор дуудлага худалдаагаар спортын гутал худалдаж авсан хамгийн дээд үзүүлэлт болжээ.
Өмнөх дээд үзүүлэлт нь мөн л Жорданы өмсөж байсан пүүз байсан бөгөөд 2021 онд тэрхүү гутал 1.4 сая доллараар зарагдсан байна.