Монголын усанд сэлэгчдээс ОУХМ Б.Энххүслэн Дэлхийн усан спортын холбооны тамирчны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, өдгөө Тайланд улсад суралцаж байгаа. Тэрбээр тус улсад зохион байгуулсан усанд сэлэлтийн УАШТ-д оролцож, 200 метрийн чөлөөт сэлэлтэд улсынхаа дээд амжилтыг эвджээ. Энэудаагийн тэмцээнд манай тамирчин ДАШТ-д оролцох эрхээалбан ёсоор баталгаажуулснаар ирэх долдугаар сард Японы Фүкүока хотыг зорих нь. Түүний хувьд Бангкок хотод өнгөрсөн жилийн аравдугаар сарын 21-23-нд болсон тус тэмцээнд оролцохдоо мөн зургаан зайд улсынхаа дээд амжилтыг шинэчилж байв.